О.Чулуунбатын хэргийг түр түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

О.Чулуунбатын хэргийг түр түдгэлзүүлжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол банкны ерөн­хийлөгч асан УИХ-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох хэргийг түр хугацаагаар түдгэл­зүүлсэн талаархи мэдээллийг уншигчиддаа хүргэсэн билээ. Түү­нийг хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр АТГ- аас  Эрүү­гийн хуулийн 264 дvгээр зvйлд зааснаар “Тєрийн ал­бан тушаалтан эрх мэдлээ хэт­рvvлэх гэсэн зvйл ангийн хоёроор эрvvгийн хэрэг vvсгэн шал­гаж байсан юм.  Энэ зvйл анги нь “Энэ хэргийг давтан, эсхvл хvч хэрэглэж буюу хvч хэрэглэхээр заналхийлж vйлдсэн, тvvнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасч хєдєлмєрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хvртэл хугацаагаар баривч­лах, эсхvл таван жил хvр­тэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн  зүйлчлэлээр яллах байсан юм.  Хэргийг шалгах явцад УИХ-ын ги­шvvнийг албадан саатуулж, цаг­дан хориогvй тохиолдолд мєрдєн шалгах ажиллагаанд болон шvvхэд сэжигтнээр та­тан оролцуулахад ямар нэгэн хуульд харшлах зvйлгvй  байжээ. Өөрөөр хэлбэл түүний бү­рэн эрхийг түтгэлзүүлэхгүй сэжигт­нээр тооцон шалгах эрхзүйн зохицуулалт байсан гэсэн үг.  Харин түүний хэр­гийг түтгэлзүүлэхгүй    анхан шатны шүүхэд шилжүүлж ял сонсгосон  тохиолдолд   УИХ-ын бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэх асуудал яригдах ёстой гэсэн албаны эх сурвалжийн тайлбар бий. Гэвч түүний хэргийг өнгөрсөн оноос эхлэн  нийслэлийн Прокурорын газраас түтгэл­зүүлэх саналтай АТГ-т шил­жүүлснээр уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Мөн түүний нэр холбогдсон бас нэг хэрэг  бол   Монгол банктай хуурамч гэрээ байгуулж их хэмжээний хохирол учруулсан  АНУ-ын иргэн   Жорж Чайлмерс юм. Тэрбээр  2006 оны гуравдугаар сарын есөнд   40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд 200 сая ам.долларын аккредитив нээх гэрээ бай­гуулж, Жорж Чайлмерс 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон байдаг.  Уг гэрээг хууль хяналтынхан   хууль бус гэж үзсэн бөгөөд  Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  Жорж Чайлмерст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Харин мөрдөн байцаалтын явцад О.Чулуунбат “Ж.Чайлмерст төв банк 20 гаруй сая доллараа залилуулсан, би буруугүй” хэмээн мэдүүлэг өгч байсан аж.   Нийслэлийн прокурорын газрынхан Ж.Чайлмерсийн үйл­дэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй хэ­мээн үзэж, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хэргээс тус­гаарлан, Ж.Чайлмерсийг Мон­голбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг залилж, 21 сая ам.доллар авсан гэж үз­сэн. Өөрөөр хэлбэл О.Чулуунбат хуурамч гэрээ байгуулснаар хохирогчоор тогтоогдсон гэ­сэн үг. Эл хэргийг УМБГ-аас шалгаж прокурорын хя­налтаас анхан шатны шүүхэд шилжүүлэх үед залилагч этгээд  оргон зайлсан би­лээ.  Ингэснээр гадаадын за­ли­­лагчид холбогдох хэ­рэг сураг тасарсан. Уг хэр­гээс гадна түүний  албан ту­шаалын байдлаа ашигласан гэх зүйлчлэлээр үүсгэсэн эрүү­гийн хэрэг эцэслэн ший­дэгдэхгүй хяналтын шатнаас одоогоор  түтгэлзэхэд хүрээд байна. Түүний хэргийг хэдийд  үргэлжлүүлэн шалгах эсэх нь тодорхойгүй байна.

    Н.ЖАРГАЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж