Месси долоо хоногт сая фунтын орлоготой анхны хөлбөмбөгчин боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Месси долоо хоногт сая фунтын орлоготой анхны хөлбөмбөгчин боллоо

Чехийн шоронд хоригдож байхдаа монгол хэл судалж байсан Америкийн “Lamb of God” хамтлагийн ахлагч Рэнди Блайт батлан даалтаар суллагджээ.

Лионель Месси “Барселонатай” гэрээгээ шинэчилснээр долоо хоногт сая гаруй фунт стерлингийн (1,3 сая ам.доллар) цалинтай анхны хөлбөмбөгчин боллоо гэж Британийн The Sunday Times сонин мэдээлэв.

Аргентин залуугийн жилийн цалин 54,8 сая фунт (70,6 сая доллар) болж байна. Дөрвөн жилийн хугацаанд “Барселона” бонусыг тоололгүйгээр 220 сая фунтыг  (283,6 сая ам.доллар) хөлбөмбөгчинд төлнө.

Үүний зэрэгцээ Месси долоо хоногт сая гаруй фунтын цалинтай анхны хөлбөмбөгчин гэж түүхэнд тэмдэглэгдэх ажээ. Гэрээг шинэчилж байх зуур Месси клубээс явах хүсэлтэй гэсэн яриа гараад байсан. Өмнөх гэрээний хугацаа нь ирэх зун дуусах ёстой байв. Долдугаар сарын 5-нд хийгдсэн шинэ гэрээ нь 2021 он дуустал хүчин төгөлдөр гэнэ.

Зургадугаар сарын 23-нд Испанийн прокурор түүний ялыг солин шоронд хоригдохын оронд торгууль төлүүлэхээр шийдсэн байна. Месси эцгийнхээ хамт 4,1 сая евроны татвар төлөөгүй гэсэн хэрэгт холбогдоод байсан юм.

Месси 2003 оноос хойш “Барселона” клубт тоглож байгаа бөгөөд тэрбээр “Алтан бөмбөг” шагналыг таван удаа авсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж