Аймаг, аймгийн бөхчүүд нэгдсэн “Сүүж уул” амралтын галд саатав

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Аймаг, аймгийн бөхчүүд нэгдсэн “Сүүж уул” амралтын галд саатав

Мороккогоос ирсэн нэгэн аялагчийг Уэльсийн Кардифф нисэх онгоцны буудлаас буцаажээ.

Монгол наадмын дуу ойртсон эдгээр өдрүүдэд  хамгийн олон бөхийн гал цугларсан амралт бол “Сүүж уул” амралтын газар байлаа. Цагдаагийн Ерөнхий газрын харьяа энэхүү амралтын газарт Завхан, Ховд, Дорнод зэрэг аймгийн бөхчүүд үндэсний их баяр наадмын бэлтгэлээ сар гаруйн хугацаанд базаажээ.  

“Сүүж уул” амралтын газарт улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нараар ахлуулсан улс, аймгийн цолтой бөхчүүд баяр наадмын бэлтгэлээ хангалаа. Энэхүү бэлтгэлд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын харцага Н.Батзаяа, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан О.Хангай тэргүүтэй хүчтэнүүд багтжээ. Мөн өнгөрсөн жилийн наадмаар урамтай сайхан барилдаж, тавын даваанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж, улсын цолтнуудын эгнээнд багтсан шинэхэн начир Д.Анар тэргүүтэй Дорнод аймгийн бөхчүүд болон улсын начин Ч.Адьяагаар ахлуулсан “Аварга” дээд сургуулийн бөхчүүд энэхүү бөхийн галд багтсан юм.  

Бэлтгэлд гарсан бөхчүүд дор бүрнээ цолоо ахиулах мөн шинэ цолонд хүрэх бөхчүүдээ таамаглаж, ярилцаж байлаа. Ховд аймгийн бөхчүүд дундаас энэ жил цолоо ахиулах бөхчүүдээс улсын заан Б.Пүрэвсайхан гэдгийг олон бөхчүүд нэрлэж байв. Мөн шинэ цолонд хүрэх хамгийн хүчтэй бөхчүүдийн тоонд Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангайг нэрлэж байлаа. Мөн Завхан аймгийн бөхчүүд аймгийн арслан Пүрэвгарьдыг улсын цолонд хүрэх болов уу хэмээн найдлага тавьж буйгаа хэлж байсан юм.

Улсын начин Д.Цогзолдорж тэргүүтэй бөхчүүд 1998 онд анх Сүүж уулын амралтанд наадмын бэлтгэлээ хийж байжээ. Тэрбээр 2009 онд Төр хурхын аманд Дорнод аймгийн бөхчүүдтэй бэлтгэлд гарч байсан бөгөөд тэр цагаас хойш тэд хамтдаа Сүүж уулын амралтанд хамтдаа бэлтгэлээ хийдэг болжээ. Энэ хугацаанд улсын цолтон нэг, аймаг, цэргийн цолтон олныг төрүүлсэн тухай улсын начин Д.Цогзолдорж хуучилсан юм. Ийнхүү аймаг, аймгийн гал нийлсэн “Сүүж уул” амралтанд хэсэг зуур саатлаа.

Сар гаруйн хугацаанд бэлтгэлээ хийсэн бөхчүүд улсын наадамдаа барилдахад бэлэн болжээ.

 


Х.ЭРДЭНЭДАЛАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж