-Мосул хотыг террористуудаас бүрэн чөлөөлснөө Иракийн эрх баригчид мэдээлжээ-
Засгийн газрын арми, курдын журамт цэргийнхэн ба олон улсын эвслийн хүчин хотыг Исламын улс бүлгийн террористуудаас чөлөөхийн тулд жил гаруй хугацааг зарцуулсан байна.
Иракийн хойд нутгийн Мосул хотод Исламын улсын дайчдыг бүрэн яллаа гэж эрх баригчид долдугаар сарын 9-нд мэдээллээ. Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади энэ тухай мэдэгдсэнийг ‘Франс Пресс’ агентлаг дамжуулжээ.
Долдугаар сарын 7-нд Америкийн цэргийн мэргэжилтнүүд ойрын өдрүүдэд хотоос террористуудыг шахан зайлах магадлал байхгүй гэж мэдээлж байлаа. АНУ-ын толгойлсон террорын эсрэг эвслийн командлал Мосул хотыг террористуудаас бүрэн цэвэрлэхэд хамгийн багадаа долоо хоног хэрэгтэй гэж байсан юм.
Иракийн Мосул хотыг 2014 онд эзэлсэн террористууд түүнийг өөрийн нийслэл гэж зарласан байв. Мосулыг чөлөөлөх ажиллагаа 2016 оны гуравдугаар сарын 24-нд эхэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР