Японы ерөнхий сайд Шинзо ирэх сарын эхээр засгийн газартаа халаа сэлгээ хийхээр бэлтгэж байна. Шинзо Абегийн нэр хүнд 2012 онд засгийн газрын тэргүүн сонгогдсоноос хойш хамгийн доод хэмжээнд хүрч унажээ. Даваа гаригт болсон санал асуулгаар Шинзо Абегийн нэр хүнд 36 хувь болж буурсан болохыг Ёомиури Шимбун сонин мэдээлжээ.
Шинзо Абе өнгөрсөн амралтын өдрүүдэд Германд болсон Их-20 бүлгийн уулзалтад оролцох үеэрээ ирэх наймдугаар сард ирэх Либерал Ардчилсан нам болон засгийн газартаа халаа сэлгээ хийхээр зэхэж буйгаа хэвлэлд мэдээлжээ. Гэхдээ тэрбээр ерөнхий сайдын орлогч Таро Асо, засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга, Либерал Ардчилсан намын хоёрдугаар хүн Тошихиро Никай нарыг хэвээр үлдээх аж.
Шинзо Абе Японы баруун өмнөд хэсэгт болсон үерийн улмаас Эстони улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалж эргэн иржээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА