УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх, тов тогтоохыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 96.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангаргах өргөх товыг 2017 оны долдугаар сарын 10-ний өдрийн 12.30 цагт байхаар тогтоож, баталлаа. Тогтоолыг баталсны дараа УИХ-ын гишүүд Их хурлын танхим руу шилжлээ.
Одоо тэнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөнө.
Г.ДАРЬ