Герман Туркээс цэргээ гаргаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Герман Туркээс цэргээ гаргаж эхлэв

Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр үүлэрхэг бороо орно.

Фото: ©REUTERS/Tobias Schwarz

Сүүлийн үеийн мэдээллээр долдугаар сарын сүүлч гэхэд Германы цэргийнхэн НАТО-гийн Инжирлик баазаас гарсан байх ажээ.

Турк дэх Инжирлик гэх нисэхийн баазаас өөрийн цэргийн нэгтгэлийг Герман  гаргаж эхэллээ. Энэ тухай ХБНГУ-ын цэргийн яамны эх сурвалж Spiegel  хэвлэлийн сайтад мэдэгдсэн байна.

Уг мэдээлэлд цэргийнхэн техникийнхээ хамт Иорданд шилжин байрлах гэнэ. Эхлээд Инжирликийг агаарт шатахуунаар цэнэглэгч хөлгүүд орхин гарах юм. Дараа нь бөмбөгдөгч ‘Торнадо’ онгоцнууд ба бундесверийн  260 цэрэг Турк улсаас явах аж. Германы цэргийн нисэхийн бүлэглэл Турк дэх НАТО-гийн Инжирлик баазад байрлан АНУ-ын удирдан явуулж буй террорын эсрэг эвслийн бүрэлдүүнд ороод байсан юм.  

Туркийн эрх баригчид герман улстөрчдийг нисэхийн баазад очиход нь хязгаарлалт хийсэн учраас Герман цэргээ татахаар шийдсэн байна. Өнгөрсөн оны долдугаар сард төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх сэжигтнүүдийг Берлин Туркт шилжүүлэхээс татгалзсан учраас Турк хязгаарлалт хийх арга хэмжээ авчээ.

Өнгөрсөн сард германчууд Туркийн нутаг дэвсгэрийг орхин гарах нь тодорхой болсон ба засгийн газрын шийдвэрийг нь бундестаг (парламент) дэмжжээ. Канцлер Ангела Меркель Туркээс цэргээ татахыг мэдээлэхдээ түүнийг эвсэлд хохиролгүйгээр хийнэ гэж мэдэгдэж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж