Испанийн мэдээллийн сайт болох as.com-д мэдээлснээр, Португалийн шигшээгийн довтлогч Криштиану Роналду Испанийн клубт үргэлжүүлж тоглохоор шийджээ. Нэрт хөлбөмбөгчин энэ жил 32 настай.
Криштиану Роналду өмнө нь Испанийн татварын албатай холбоотой хэрэг явдалд туслаагүй гээд ‘Реал’ клубыг орхих санаатай байжээ. Гэвч тэрбээр дотны хүмүүстэйгээ сайтар зөвлөлдсөний эцэст “хаантны клубтээ” үлдэхээр шийдсэн байна.
Сануулахад, Confederation’s Cup буюу Тив хоорондын цомын тэмцээн болж байхад Европын хэвлэлүүдээр Криштиану Роналду Испанийн прокурортой холбоотой асуудлынхаа улмаас клубээ орхих санаатай байгаа гэсэн мэдээлэл гарсан. Хөлбөмбөгийн од бараг 15 сая еврогийн татвар төлөөгүй хэрэгт холбогдоод байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР