Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл, болон БНСУ-ын METAA компани хамтран “Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “Хүй долоо худагт” зохион байгуулах гэж байна. Уг наадмын хүрээнд “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт, Монголын нэг өдөр соёл урлаг болон гар урлалын хотхон ажиллах юм. Энэ жилийн “Монголын нэг өдөр” хотхонд уран бичлэг, эсгий урлал, зүймэл урлал, зээгт наамал, уран хатгамал, цаасан шуумал, ААЗ, үндэсний тоглоом наадгай, оньсон тоглоом, нум сум урлал, монгол гэр барих гэх мэт өртөө ажиллах юм байна.
Х.ДЭЛГЭР