Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй бямба гаригт (VII.8) Германд уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд маргаан үүсгэсэн асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Хоёр орны төрийн тэргүүн Германы Хамбург хотод болсон Их-20 бүлгийн чуулганы дундуур уулзсан юм.
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп уулзалтын дараа ОХУ-тай үр дүнтэй ажиллаж эхлэх цаг ирснийг онцолжээ. Харин Владимир Путин уулзалтын дараа хэлсэн үгэндээ хакерын халдлага, ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэт ОХУ-ыг буруутгасан олон асуудалд хариулт авсандаа АНУ-ын ерөнхийлөгч санаа амарсан янзтай байсан гэжээ. Владимир Путин “Би түүний асуултад аль болох тодорхой, нарийвчлан хариулахыг хичээсэн” хэмээжээ.
Хоёр цаг гаран үргэлжилсэн уулзалтаас олон нийтэд АНУ болон ОХУ-ын хооронд үл ойлголцол тайлагдаж, харилцаа сэргэнэ гэх мессеж байжээ. Крым хойг Украинаас салж ОХУ-д ирсэн 2014 оноос хойш Вашингтон, Москвагийн харилцаа муудсан билээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА