Уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж байна

Монголын хөлбөмбөгийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “Хүүхэд, хөлбөмбөг, ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Уралдаанч хүүхдүүдийг зураг, хурууны хээгээр бүртгэж байна

Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор хязаалангаар эхэллээ. Энэ жилийн хувьд хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн бүртгэлд нэлээд нарийвчилсан байдлаар хандаж байна. Өөрөөр хэлбэл уралдаанч хүүхдүүдийг бүртгэхдээ гэрэл зургийг авч, хурууны хээгээр баталгаажуулахын зэрэгцээ уралдааны замд гарахад тусгай программын дагуу дахин хянах аж. Одоогийн байдлаар  266 уяач, 427 уралдаанч хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд цаашдаа нэмэгдэх байх хэмээн Хүйн долоон худагт ажиллаж буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөгчид ярьж байна.

Уралдаанч хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ уяач та бүхэн заавал өөрийг нь дагуулж ирэхээс гадна

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • ЭМД-ын дэвтэр
  • Эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Гэнэтийн ослын даатгалын гэрээ зэргийг авчрах шаардлагатай аж.

Б.Эрдэнэсүрэн

Эх сурвалж: http://todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж