Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Зам тээврийн сайд асан А.Гансүх томилогдох сураг гарсан ч өөрчлөгдөж, УИХ-ын дарга асан З.Энхболд болж магадгүй тухай яриа Төрийн ордонд цацагдаж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Х.Баттулгын хувьд Ардчилсан нам Засгийн эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд МоАХ-ны гишүүдээсээ илүү УИХ-ын дарга асан З.Энхболдтой түншилж ирсэн. Тэднийг Тавантолгой орд дээр барих бодлого, төмөр зам нэгтгэж ирсэн гэж хэлж болно. Мөн энэ удаагийн сонгуулийг зангидсан хүн нь З.Энхболд тул дэргэдээ авахаар шийдсэн байх талтай аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ж.Цэсэн ирэх болсон тухай дуулдаж байна.
Г.ХОРОЛ