Хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнд үүлдэрлэг байдлын шалгалт хийж, 151-ийг нь уралдах боломжгүй хэмээн үзэж хассан байна. Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх энэ жилийн баяр наадамд /монгол морьдын уралдаанд/эрлийз адуу мордуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд зохион байгуулагчдад хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэгдсэн юм. Түүнчлэн сайдын энэхүү шийдвэрийг зөрчиж морио тохирсон ангилалд нь уралдуулаагүй уяачид, хурдан морины зүтгэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай яригдаж байгаа юм.
Б.Эрдэнэсүрэн
Эх сурвалж: http://todmagnai.mn