Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив.
Хуралдааны үеэр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг гишүүд дурдав. Мөн бүрэн эрх нь дуусч байгаа Ерөнхийлөгч, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг 30-60 хоног хамт ажиллуулж, ажил үүргийг нь шилжүүлдэг болох санал гарав.
УИХ-ын чуулганы хуралдаан 11.00 цагт хуралдаж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай хуулийг хэлэлцэх юм. Яг одоо гишүүд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож байна.