Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тангаргаа өргөх түүхэн үйл явдалтай зэрэгцэн өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна.
УИХ-аас баталсан тогтоолын дагуу жил бүрийн долдугаар сарын 10-ныг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэсээр Монгол Улс найм дахь жилтэйгээ золгож байна.
Энэ өдөр Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг болсон юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарын санаачлагаар УИХ 2008 онд дээрх тогтоолыг баталсан байдаг. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр ёслол төгөлдөр тэмдэглэсээр ирсэн юм.
Г.ХОРОЛ
Гэрэл зургийг Х.ЭРДЭНЭДАЛАЙ