УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Ховд аймгийн Аудитын газраас өнгөрсөн сард хэд хэдэн байгууллагад чанарын хяналт шалгалт хийжээ.

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр “өнөөдрийн чуулганы хуралдаанаар Халтмаагийн Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцэнэгэв. Ийнхүү УИХын ээлжит бус чуулган нээлтээ хийгээд, түр хугацаагаар завсарлав.

Хуваарь ёсоор Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүний дараа чуулган хуралдаж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг төслийг хэлэлцэх юм.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордны Их Танхимд 11.40 цагт болно.

Т.НОМИН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж