Туркүүд Эрдоганыг эсэргүүцэн жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.09-нд нийтлэгдсэн

Туркүүд Эрдоганыг эсэргүүцэн жагсаж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор барих гэж буй бөгөөд энэ талаарх мастер төлөвлөгөөг өнөөдөр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон АНУ-ын “Бектел” компанийн төлөөлөгчид танилцууллаа.

Ардчиллыг боомилсон Засгийн газрын бодлогыг шүүмжилж буй Туркийн мянга мянган иргэд гурван долоо хоногийн турш 400 гаруй км замыг явган туулж, нийслэл Анкарагаас Истанбул хотод иржээ.

“Шударга ёсны төлөөх жагсаал” нэртэй энэ жагсаал сөрөг хүчний удирдагч Кемал Киликдароглугаас эхтэй. Түүний тэргүүлдэг Бүгд найрамдах ард түмний намаас сонгогдсон парламентын гишүүнийг хорьж цагдсаны дараа Киликдароглу Анкарагаас Истанбул хүртэл явган алхаж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн юм.
 

Түүнийг дэмжигчид зам зуурт нэмэгдсээр одоо хэдэн арван мянган хүнийг нэгтгэжээ. Тэд өнөөдөр орой /2017.07.09/ Истанбул хотод томоохон хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах аж. Тэдний гол “бай” нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган юм.

“Турк улс ардчилсан улс байхаа больсон. Нэг хүний гарт орсон. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй” гэсэн Киликдароглугийн үгийг CNN дамжуулжээ.

Туркийн зүг чигийг өөрчилсөн гэгддэг төрийн эрхийг булаах гэсэн бүтэлгүйтсэн оролдлогоос хойш бараг жилийн дараа энэ жагсаал болж байна. Туркээс дайжин гарч, АНУ-д орогнож буй Гюллений өдүүлсэн гэгддэг тэр түрэмгийллээс хойш Эрдоган иргэдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж, олон нийтийн институт, их сургуулийн үйл ажиллагааг хянаж, хэвлэл, мэдээлэлд хяналт тавьж, төрийн үйл ажиллагааг эсэргүүцэгч хэнийг ч болов барьж, цагдах явдал гаарчээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж