Э.Нарангэрэл хүрэл медалиас мултарлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.09-нд нийтлэгдсэн

Э.Нарангэрэл хүрэл медалиас мултарлаа

Варшавт болж буй эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 75 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ган-Очирын Уртнасан нар барилдаж, хараахан медаль хүртэж чадсангүй.

ОУХМ Э.Нарангэрэл эзэн орны Катаржина Каминскатай барилдах байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй. Шөвгийн наймд энэ жилийн “Монголиа Опен”-ий аварга Валерия Чепсаракова 3:10-аар ялагдсан. Улмаар дагах барилдаанд Украины Илона Семкивийг 20:10-аар оноогоор цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөө өнгөрсөн сард ОХУ-ын АШТ-д түрүүлсэн Дарья Лексинад цэвэр ялагдсан.

ОУХМ Г.Уртнасан эхний тойрогт Болгарын София Георгьева 5:0-ээр давамгайлсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хагас шигшээд ялагдсан БНХАУ-ын Палиха Палихад цэвэр ялагдсан. Нанхиад бүсгүйд ойрхон хоёр ч удаа яг нэг мэхний хувилбараар  оноо алдаж цэвэр ялагдаад байна. Түүнийг ялсан Палиха шигшээд шалгарсан тул дагах барилдаан хийж Киргизстаны Айпер Медеткизид мөн цэвэр ялагдсан. Г.Уртнасан Варшавт санаснаас тааруухан барилдав. Эртхэн алдаан дээрээ дүгнэлт хийж бэлтгэлээ чамбайруулахгүй бол Парисын ДАШТ хаяанд ирээд байна.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж