Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш шинээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгад ажлаа хүлээлгэн өгнө. Жирийн сэтгүүлчээс Ардчилсан хувьсгалын удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ ажилласан тэрбээр маргаашнаас эхлээд төрийн Тэргүүн бус жирийн наадамчны хувиар наадна. Харин өнөөдөр Ерөнхийлөгч албан ёсны фэйсбүүк хуудастаа “Найман наадмын түрүү, найман бөх. 2009 – 2016 он. Дөрвөн аварга, дөрвөн арслан. Миний Монгол түмэн: Дэлхий даяараа сайхан наадаарай” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ.
Түүнийг төрийн Тэргүүнээр сонгогдон ажилласан найман жилд улсын аварга дөрөв, арслан дөрөв төржээ. Энэ хугацаанд олон арван залуус шинэ цолонд хүрч, олон түмнийг баясгасан сайхан наадам болсон талаар түүний постны дор наадамчид дурсаж байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд дараах бөхчүүд улсын их баяр наадамд түрүүлсэн юм.
Он | Овог нэр | Аймаг | Сум | Даваа |
2009 | Г.Өсөхбаяр | Архангай | Батцэнгэл | 9 |
2010 | Б.Ганбат | Увс | Баруунтуруун | 9 |
2011 | С.Мөнхбат | Увс | Баруунтуруун | 10 |
2012 | П.Бүрэнтөгс | Увс | Давст | 9 |
2013 | Г.Эрхэмбаяр | Сэлэнгэ | Мандал | 9 |
2014 | Н.Батсуурь | Увс | Ховд | 9 |
2015 | Э.Оюунболд | Хэнтий | Өмнөдэлгэр | 9 |
2016 | Ч.Санжаадамба түрүүлж | Архангай | Хашаат |
|
Дэлтэй болгон хурдалдаггүй, дээлтэй болгон зодоглодоггүй Монгол төрийн их баяр наадмын өмнө халуун дотно сэтгэгдлээр Монголын ард түмэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө үдэж, амьдралд нь сайн сайхныг хүссэн ерөөж байна. Харин энэ жилийн наадмын түрүү хэн байх бол…
Л.Халиу