Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2017.07.09/ МУИС-ийн багш, гавьяат багш Ш.Чоймаа Ардын багш, гавьяат эмч Б.Үйлст Ардын эмч, “Хустайн цогцолбор” газрын захирал Н.Банди Байгаль орчны гавьяат, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тус тус хүртлээ.
Мөн Асашёорюү Д.Дагвадоржийн аав Д.Долгорсүрэн Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нарийн бичгийн дарга Э.Адъяа Аж үйлдвэрийн гавьяат, “Болор цом”-ын шагналтан, яруу найрагч А.Эрдэнэ-Очир Соёлын гавьяат, “Номадс”-ын М.Есөнмөнх Монгол Улсын Үйлчилгээний гавьяат цолтон боллоо.
Г.ДАРЬ