Иванка Трамп эцгээ орлов

Хуучирсан мэдээ: 2017.07.09-нд нийтлэгдсэн

Иванка Трамп эцгээ орлов

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Нохойн хошуугаа угааж цэвэрлэнэ. Угааж бэлтгэсэн нохойн хошуугаа таглаатай саванд хийн нохойн хошуу дээрээ буцалсан усаа нэмнэ.

    Дэлхийн лидерүүдийн дээд хэмжээний уулзалтад Иванка Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн суух суудалд эцгийгээ орлон суужээ.

    Дональд Трамп Их-20 уулзалтын үеэр Индонезийн удирдагчтай уулзахаар түр гарах зуур ийм явдал болсон байна. Иванка Трамп Ерөнхийлөгч эцгийнхээ зөвлөхөөр ажилладаг, гэхдээ тогтсон ёс жаягаар бол энэ тохиолдолд төрийн өндөр дээд албан тушаалтан төрийн тэргүүнийг түр орлодог бичигдээгүй дүрэмтэй аж.

    Ноён Трамп удалгүй эргэн ирж, суудалдаа суусан ч энэ явдал олныг гайхшируулж, сошиал сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Африк тивийн оршин суугчдын цагаачлал, тэдний эрүүл мэндийн асуудлаарх тэр хуралд Иванка Британийн Ерөнхий сайд, Хятадын дарга нарын дунд суусан аж. Гэхдээ ямар нэг онцгой үйлдэл, хандлага, санаачилга гаргаагүй гэнэ.

    Иванка Трампын тэр үеийн гэрэл зургийг Оросын төлөөлөгч твиттертээ оруулсан байсан ч удалгүй устгасан байв.

    С.ЦЭЛМЭГ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж