Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх орчин бүрдүүлсэн сургууль” шалгаруулах уралдаан энэ сарын 20-оос эхлэн зарлах гэж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хэрэгжүүлж буй “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” компанит ажлын хүрээнд ЭМЯ, БСШУЯ, ЗТБХБЯ, ЗГХА-ЭМГ, Замын Цагдаагийн Газар, Улаанбаатар хотын Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв зэрэг байгууллагууд хамтран уралдааныг зарлаж байгаа юм. Уралдаанд шалгарсан сургуулийг 1.5-3.5 сая төгрөгөөр шагнан улсын шилдэг сургуулиар өргөмжлөх юм байна.
Ш.Чимэг