Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын санал тооллогын сүүлийн байдлаар гаргаж дууслаа.
Энэ цаг мөчид Гадаадад байгаа сонгогчдын саналын хуудас тоолох, дүнг нэгтгэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр оройн 23.00 цагийн орчимд дипломат шуудангаар хүлээн авсан Кувейт, Киргиз, Египет, Болгар Турк, Казахстан улсад суугаа иргэдийн өгсөн саналын хуудсыг тоолж дууссанаар нийт сонгогчдын саналын дүнг нэгтгэж дууслаа.
Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын нэгдсэн дүнг маргааш өглөө 09.00 цагаас мэдээлэхээр болов.
Яг одоо Сонгуулийн ерөнхий хорооны саналын үр дүнгийн мэдээллийн дэлгэц дараах үзүүлэлтийг харуулж байна.
Д.УУДАМ