Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 82 чиглэлд их багтаамжийн 649, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллах ажээ.
Долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх бол долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилэх юм байна.
СОЁОЛОН УРАЛДАХ ҮЕЭР ХҮЙ 7 ХУДАГ ХҮРТЭЛХ ЗАМЫГ НЭГ УРСГАЛТАЙ БОЛГОНО
Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны өглөө Соёолон насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж, замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Д.УУДАМ