Японы өмнөд хэсгийн Кюүшюү орчимд хүчтэй аадар бороо орж, үерийн гамшигт байдал үүсжээ. Үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 15-д хүрсэн байна. Мөн сураггүй болсон 15 хүнийг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.
12 цаг тасралтгүй орсон борооны улмаас голын ус эргээ халин урсаж, ойр орчмын барилга сүйдэж, зам талбай усанд автсан байна.
Аврах ажиллагаанд цэрэг, цагдаа, онцгой байдал, эргийн хамгаалалтын алба гээд 12 мянга гаруй хүн ажиллаж буй талаар албаны хүн мэдэгджээ.
С.ЦЭЛМЭГ