Хүүхдийн сурын харваанд 140 харваач оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сурын харваанд 140 харваач оролцож байна

Чилийн Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс дээрх нэр бүхий компаниудыг хүнсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сурын харваа өнөөдөр хүүхдийн сурын харваагаар Сурын талбайд үргэлжилнэ. Хүүхдийн сурын харваанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 120 харваач, балчир насны 20, нийт 140 харваач оролцохоор бүртгүүлжээ. Тэдний дунд Өмнөговь аймгийн харьяат, идэр мэргэн Х.Мөнхболд, Баян-Өлгий аймгийн харьяат, улсын аварга Х.Цогтбаяр, охидоос өсөх идэр мэргэн Ц.Мэндбаяр, Б.Санчирнаран нарын шилдэг харваачид багтжээ.

Харваачид нийт 32 сум харвах бөгөөд хөвгүүд 45 м, 65 м, охид 35 м, 55 м-ээр харвах аж. Харвааг хана харваагаар 20, хас харваагаар 12 сум харвах юм. 

Балчир насны харваанд 20 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд тэд 12-32 метрийн зайд харвах аж. Эдгээр ангилалд 5-8 насны харваач хүүхдүүд 15 сум харваж, шилдгүүдээ тодруулна.

 

 Х.ЭРДЭНЭДАЛАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж