АНУ-ын бөмбөгдөгч Солонгосын хойгийн дээгүүр эргэлджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын бөмбөгдөгч Солонгосын хойгийн дээгүүр эргэлджээ

АНУ-ын бөмбөгдөгч Солонгосын хойгийн дээгүүр эргэлджээ

Хойд Солонгосын алсын зайн тусгалтай пуужин, цөмийн заналхийллийн хариу болгож АНУ-ын агаарын хүчний хоёр B-1B Lancer бөмбөгдөгч онгоц өчигдөр /2017.07.07/ Солонгосын хойгийг дээгүүр нисэж өнгөрчээ. Энэ тухай АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс мэдэгдсэн байна.

Ким Чен Уны тушаалаар Хойд Солонгос өнгөрсөн мягмар гаригт тив алгасах пуужингийн туршилт хийсэн нь амжилттай боллоо гэж мэдэгдсэн юм. АНУ-ын тагнуулын алба тэр пуужинг цоо шинэ төрлийн, урьд өмнө үзэгдээгүй гэж тодорхойлсон.

“Хойд Солонгосын үйлдэл нь бидний эх нутаг, бидний түнш, бидний холбоотнуудад заналхийлж байна. Шуудхан хэлье. Бид бэлтгэгдсэн, зэвсэглэгдсэн. Шаардлагатай бол бид холбоотнуудынхаа хамт агаарын цэргийн хүчээ бүрэн бүрэлдэхүүнээр дайчлахад бэлэн” гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Терренс О, Шонесси мэдэгдсэн байна.

АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Гуам дахь “Андерсон” баазаас хөөрч, 10 цагийн даалгавар гүйцэтгэжээ. Тэд Өмнөд Солонгосын F-15 сөнөөгч онгоц, АНУ-ын агаарын хүчний F-16 сөнөөгчийн хамт Солонгосын хойгийн дээгүүр нисэж, эргэлдсэн байна.

Гуам руу буцахдаа B-1B бөмбөгдөгч онгоцнууд Японы агаарын хүчний F-2 сөнөөгч онгоцтой нэгдэж, Зүүн Хятадын тэнгисийн дээгүүр нисэж өнгөрчээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж