МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2017.07.08/ хуралдаж дууссан байна.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.
Харин одоо МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд болон намын бусад гишүүд оролцсон шуурхай хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсантай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг товлох эсэх болон бусад асуудал хэлэлцэж байгаа гэлээ.
Хуралдааны дараа МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байр сууриа илэрхийлнэ гэсэн мэдээлэл байна.