МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Тус хуралдаан хараахан эхлээгүй байна. Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэлцэх аж. Хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх сураг байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр МАН ялагдал хүлээсэн.
Сонгуулийн өмнө болж өнгөрсөн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүнд сануулга өгсөн байдаг. Тэдний хувьд намынхаа эсрэг PR хийсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ рейтингээс доош чангаах үйлдлийг гаргасан гэж сануулга авсан байдаг юм.
Г.ДАРЬ