Хамгийн том Хүннү дээлийг нийтэд сонирхуулна

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Хамгийн том Хүннү дээлийг нийтэд сонирхуулна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Дорнод аймгийн “Маршал энтертаймент”, “А&O” студийн залуус хамтран бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр зориг шулууджээ.

    Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор долдугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.

    “Дээлтэй Монгол” наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн, Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаа болно.

    Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зоххион байгуулахаар болжээ.

    Г.Түшиг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж