Буриад сурын харваанд 152 харваач өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Буриад сурын харваанд 152 харваач өрсөлдөж байна

Монгол банк хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг өчигдөр зохион байгууллаа.

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам сурын харваагаар эхэллээ.

Өчигдөр /2017.07.07/ урианхай сурын харваа болж, өндөрлөсөн. Өнөөдөр буриад сурын харваагаар үргэлжилж байна.

Буриад сурын харваанд эрэгтэй, эмэгтэй 152 харваач оролцож байна. Үүнд дархан мэргэн хоёр, гарамгай, гоц мэргэн нэг, хошой мэргэн хоёр, улсын мэргэн зургаа байгаагаас гадна спортын мастер мастер 14, дэд мастер 8, ахмад харваач 9 харваж байна.

Харваачид нийт 64 сум тавих бөгөөд 30 болон 45 метрт харвах юм.

Буриад сур нь урианхай, халх суртай харвах техник адилхан хэдий ч харвах зай, онох бай, уухиалах уухай нь өөр байдаг. Харваачид 45 метрээс 8 сум, 30 метрээс 8 сум тус тус тавьдаг. Буриад харваанд нийт 64 сум тавих ёстой бөгөөд хамгийн өндөр оноо авсан шилдэг харваачид өнөөдөр тодорно.

Үндэсний баяр наадмын  сурын харваа маргааш хүүхдийн харваагаар үргэлжилнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж