Германд болсон эсэргүүцлийн жагсаалд Монголын консулын газар өртжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Германд болсон эсэргүүцлийн жагсаалд Монголын консулын газар өртжээ

Нэг сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Тиймээс сургууль, цэцэрлэгүүдийн засвар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ямар байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

Германы Хамбург хотноо болж буй “Их-20”-ын дээд хэмжээний уулзалтыг тааруулан даяаршлыг эсэргүүцэгчид томоохон хэмжээний жагсаал, цуглаан зохион байгуулж байна.

Саммитын өмнөх өдөр буюу пүрэв гаригт эхэлсэн жагсаал өчигдөр /2017.07.07/ мөн үргэлжилж, жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Хот даяар энд тэндгүй автомашин шатааж, сав, чулуу шидэлж, “Их-20” уулзалт болж буй байр руу нэвтрэх гэж дайрсан байна.

Хотын хамгаалалтад 20 мянга гаруй цагдаа ажиллаж байна. Өчигдөр бусад хотуудаас 900 гаруй цагдаагийн офицерыг нэмэлт хүч болгон Хамбургт авчирчээ. Мөргөлдөөний үеэр 196 цагдаагийн ажилтан гэмтэж, жагсагчдаас мөн олон хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ үеэр 70 гаруй хүнийг баривчлан саатуулжээ.

Германы канцлер Ангела Меркель харгис хэрцгий үймээн самууныг “Хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “Тайван жагсаал, цуглааныг би үргэлж ойлгож, хүндэлсээр ирсэн. Харин ийм харгис хэрцгий бослого нь өрөөл бусдын төдийгүй өөрийнх нь ч амь насыг аюулд оруулж байна. Цагдаа, цэрэг, хамгаалалтын албаныхан, хотын оршин суугчдыг ч мөн эрсдэлтэй байдалд хүргэж байна. Ийм зүйлийг хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй” гэжээ.

Хотын хэмжээнд өөр өөр зорилго, чиглэлтэй 30 гаруй эсэргүүцлийн жагсаал болж байна. Дийлэнх нь тайван жагсаал боловч зарим жагсагчид хийн бөмбөг, төмөр дэгээ, чулуу шидэлж, үймээн самуун дэгдээхийг завджээ.

Тэд Хамбург дахь Монголын консулын газрын байрны цонхыг хагалж, Канадын төлөөлөгчдийн автомашины дугуйг хагалсан байна. Мөн жагсаалын улмаас АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп зочид буудлаасаа гарч чадалгүй, хөтөлбөрт арга хэмжээг өнжжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж