Тасалбар авахын тулд шөнөжин дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Тасалбар авахын тулд шөнөжин дугаарлаж байна

“Лондон 2012” зуны XXX олимпийн наадам эхэлснээс хойш бүтэн долоо хоног өнгөрч байгаа ч Лондон ямар ч хөл хөдөлгөөнгүй, ер бусын нам гүм, сүнстэй хот шиг хоосон оргиж байгаа гэнэ.

Зарласан ёсоор өнөөдрөөс эхлэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төвүүдэд наадмын тасалбар, автомашины зогсоолын зөвшөөрлийг худалдаж эхэллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруйг нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулна гэсэн.

“Дүнжингарав” худалдааны төвд өнөөдөр 1000 тасалбар борлуулах аж.

Тасалбар авах гэсэн иргэд өчигдрөөс оройноос эхлэн энд ирж дугаарлажээ.

Нэг хүнд хоёроос илүүгүй тасалбар олгоно гэдгийг борлуулж байгаа хүмүүс сануулж байв.

Өдрийн 13:00 цагийн байдлаар иргэд  тасалбар авах гэсэн иргэд нэмж ирсээр байлаа. Урд шөнийн 02 цагийн үед ирж, дугаар авсан иргэн өнөөдөр 12.00 цагийн үед хоёр тасалбар аваад буцаж байв.

Хэдийгээр Соёлын төв өргөө, Бөхийн өргөө гэсэн хоёрхон газарт зардаг байсныг нэмэгдүүлж, тасалбар борлуулах цэгийг дөрөв болгосон ч иргэд шөнө, өдөргүй дугаарладаг байдал хэвээрээ л байна.

Наадмын тасалбар авахаар ирсэн иргэд “Жил бүр тасалбар авах гэж шөнө дөлөөр ирдэг. Өнгөрсөн жил Соёлын төв өргөөний гадна өнжсөн. Энэ удаа ч бас ялгаагүй үүрээр ирсний хүчинд арай эрт авч байна. Заавал иргэдээ дугаар  үүсгэж, халуун наранд хүмүүсийг хүндрүүлэх ямар ч шаардлага байхгүй. Бусад бүх тоглолтын билет онлайнаар борлуулж болоод байхад наадмын тасалбар болдоггүй нь сонин юм” хэмээн бухимдаж байв.

Наадмын тасалбар авах гэсэн гадаадын иргэд бас дугаарлаж харагдав.  

БНСУ-аас ирсэн жуулчид тасалбар яаж авах учраа олохгүй, жагсаалын гадна нилээн удаан зогслоо. Манай улсад хоёр дахь удаагаа ирсэн Ким Су “Бид наадмын нээлт үзэх хүсэлтэй энд ирсэн юм. Арвуулаа байгаа. Гэтэл тасалбар авахад маш хүндрэлтэй гэдгийг энд ирээд мэдлээ. Манай хөтөч дугаар авахаар явсан” гэв. Тэдэн шиг хэд хэдэн жуулчид байсан бөгөөд хөтөч нар нь санаа зовон өмнөөс нь дараалалд зогсож байгаа харагдав.

Тасалбар борлуулах дээрх цэгүүд маргааш мөн ажиллана.

Наадмын тасалбарын үнийн хувьд 16-24 мянган төгрөг байна.

Машины зогсоолын тухайд долоон төрлөөс сонгож авах бөгөөд нэг хүн 1-2 зөвшөөрөл авах боломжтой. Үнэ байрлалаасаа шалтгаалаад 10-25 мянга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж