“Их-20” уулзалтад хэн хэн ирэв?

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

“Их-20” уулзалтад хэн хэн ирэв?

Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгүен Синь Хунг нараас мэндчилгээ ирүүллээ.

Германы Гамбург хотноо болж буй “Их-20”-ийн орнуудын 12 дахь удаагийн саммитын зочид өчигдөр /2017.07.07/ уламжлалт гэрэл зураг авахуулжээ. Энэ жилийн уулзалтад хэн хэн хүрэлцэн ирснийг зургаас харж болно.

  1. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон
  2. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп
  3. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо
  4. Мексикийн ерөнхийлөгч Энрике Пена Ньето
  5. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума
  6. Аргентины ерөнхийлөгч Маурицио Макри
  7. Германы канцлер Ангела Меркель
  8. Хятадын дарга Си Жиньпин
  9. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин
  10. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган
  11. Бразилын ерөнхийлөгч Мишел Темер
  12. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин
  13. Гвинейн ерөнхийлөгч Альфа Конде
  14. Италийн ерөнхий сайд Паоло Жентилони
  15. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо
  16. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди
  17. Японы ерөнхий сайд Шинзо Абе
  18. Австралийн ерөнхий сайд Малкольм Тернбулл
  19. Британийн ерөнхий сайд Тереза Мэй
  20. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск
  21. Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер
  22. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа
  23. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
  24. Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Роберто Азеведо
  25. Норвегийн ерөнхий сайд Эрна Солберг
  26. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом
  27. Нидерландын ерөнхий сайд Марк Рютте
  28. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард
  29. Сенегалын ерөнхийлөгч Маки Салл
  30. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тэргүүн Гай Райдер
  31. Сингапурын ерөнхийлөгч Ли Сяньлун
  32. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким
  33. Испанийн ерөнхий сайд Мариано Рахой
  34. Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фук
  35. “Их-20” нэгдлийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Марк Карни
  36. Саудын Арабын сайд Ибрахим аль-Ассаф

“Их-20”-д дэлхийн 19 орон, дээр нь Европын холбоо гэсэн 20 гишүүн багтдаг. Испани “Их-20”-ын саммитын байнгын зочин. Харин бусад улс орнууд жил бүр хэлэлцэх асуудлын хүрээнд зочноо сонгож, урьдаг. Энэ жилийн хувьд Германы зүгээс Норвеги, Нидерланд, Сингапур гэсэн гурван түнш орноо урьжээ. Мөн Африкийн холбоо, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Африкийн хөгжлийн төлөөх шинэ түншлэл гэсэн байгууллагууд оролцож байна.

Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын валютын сан, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Нэгдсэн Үндэстний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага урилгаар оролцож байгаа ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж