“Орон нутгийн санаачилгыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Г.Бадраа эрхлэгчтэй Дорнод аймгийн Улсын тэргүүний I цэцэрлэгт гал тогооны төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах 10.378 ам долларын төсөл хэрэгжиж байна. Уг төсөл хэрэгжсэнээр гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэгдэн, бага насны хүүхдийг зөв зохистой хооллох, ажилтнуудын ажиллах, орчин нөхцөл сайжран хөдөлмөрийн бүтээмж дээшлэн, эцэг эх олон нийтийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх таатай орчин бүрдэх юм. Төслийн нийлүүлэгчээр Улаанбаатар хотын “Тулга техник” ХХК оролцож ОХУ-д үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг нийлүүлж эхэллээ.
Мөнгөнтуул