Гадаадаас авчирсан саналын үргэлжлэлийг тоолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Гадаадаас авчирсан саналын үргэлжлэлийг тоолж эхэллээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    “Н.Энхбаяр дарга утсаар ярьсан гэсэн...” Шүүх дээр ямар ч нотлох баримт боломгүй гайхалтай үг.

    Гадаадад байгаа монгол иргэдийн саналын хуудас тоолох, дүнг нэгтгэх Ажлын хэсгийнхэн өнгөрсөн шөнө болон өглөөний нислэгээр дипломат шуудангаар тээвэрлэгдэж ирсэн саналыг тоолж эхэллээ.

    Яг энэ мөчид Европ болон Азийн зарим улсад суугаа сонгогчдын саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, санал тоолох төхөөрөмжид хийн, тоолж байна.  

    Гадаадад сонгуулийн насны 7200 сонгогч байна гэж бүртгэгдсэн. Тэднээс 2699 сонгогч  Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, саналаа өгсөн.

    Одоогоор гадаад дахь сонгогчдын 1615 саналын хуудас СЕХ-нд ирснийг тоолсон байгаа бөгөөд тэдгээр сонгогчдын 1345 нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад, 270 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод саналаа өгсөн урьдчилсан дүн гарчээ.

    Дахин сануулахад, гадаадаас саналын хуудас авчрах ажил бүрэн дуусаагүй байгаа. Европын зарим улсаас ирэх саналыг “Тurkish airlines” компанийн нислэгээр өнөөдөр өглөө авах байсан ч онгоц саатаж, орой 23:00 цагийн үед “Чингис хаан” онгоцны буудалд буухаар болсон байгаа.

    Д.УУДАМ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж