Өөрсдийгөө Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны шинэ удирдлага хэмээн үзэж буй /Өмнө нь МҮБХ-г шинэчлэх, Цэцдийн зөвлөлийн хурал зохион байгуулах Ажлын хэсэг гэж нэрлэж байсан/ хэсэг бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд долдугаар сарын 6-нд “Бөхийн өргөө”-ний гадна цуглаан хийж, Р.Нямдорж нарыг ажлаа хүлээлгэж өгсөн билээ.
Тэгвэл уг үйл явдал, үүсээд байгаа нөхцөл байдалд МҮБХ-ноос дараах мэдэгдлийг гаргаад байна.
Харин шинээр байгуулагдсан Мүбх-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар:
-Улсын дээд шүүхийн шийдвэрийн тогтоолын дагуу Монгол Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдаад, шинэ удирдлагаа сонгочихсон. Гэтэл баяр наадам болж байгаа энэ үед шинэ удирдлага бус хуучин удирдлагууд наадмын ажлыг хийгээд яваад байдаг. Бид гайхаж байна. Дээд шүүхийн шийдвэр хэрэгжээд эхэлчихсэн байхад хуучин удирдлагууд ажлаа хийгээд байдаг. Ажлаа хүлээлцэх, дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар мэдэгдэл гардуулах гэж ирлээ. Харамсалтай нь, ‘Бөхийн өргөө’-нд мэдэгдэл хүлээж авах удирдлагууд байсангүй. Дээд шүүхийн шийдвэр хэрэгжих ёстой. Энэ байдал сүүлийн 15 жил үргэлжиллээ. Одоо болсон. Бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулсан байдал гаргаж, аль нь үнэн, аль нь худал яриад байгаад эргэлзэх асуудал үүсгэж байгаад харамсаж байна. Энэ завшааныг ашиглаад хоёр тал юм шиг харагдаад байгаа биднийг мэтгэлцээн зохион байгуулъя гэж хэвлэл мэдээллийнхэндээ уриалж байна. Аль нь хууль зүйн дагуу юм гэдгийг ард иргэд мэдэхийг хүсэж байна’ гэсэн тайлбарыг манай сэтгүүлчид өгсөн юм.
Б.ЭНХ