Ардчилсан намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдана

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэргийг шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 50.6, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 41.2 % санал авсан билээ.

Хэдийгээр албан ёсоор сонгуулийн дүнг зарлаагүй байгаа цаашид нэг их өөрчлөлт орохгүй гэж үзсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдахаар цуглаж байна.

Бүлгийн хурлаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх тухай асуудлыг хэлэлцэх гэнэ.

Сонгуулийн дүн тодорхой болсон учраас шинэ Ерөнхийлөгчийг наадмаас өмнө тангараг өргүүлэх саналыг бүлгийн хуралдаанаас гаргах бололтой.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж