Хуурамч дуудлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хуурамч дуудлага өгчээ

Он гараад удаагүй байхад буюу энэ сарын 07-ны 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бумбат” хотхоны ойролцоох “Магнай трейд” компанийн шатахуун түгээх станцыг дээрэмдлээ гэсэн мэдээлэл цагдаагийн газарт ирсэн байна. Тус шатахуун түгээх газрыг “Илд бамбай” дохиолол хамгаалалтын алба хамгаалдаг. Тэд дохиолол дуугармагц хэдхэн минутын дотор очжээ. Гэтэл ээлжинд гарсан түгээгч залуу “30 мянган төгргийг маань хэрэгтэн дээрэмдээд зугтчихлаа” гэсээр тэднийг угтжээ. Хэргийн талаар цагдаад мэдэгдэж шалгуулахад түгээгч залуу хуурамч мэдээлэл өгсөн болох нь батлагджээ. Тэр орой 2 түгээгч нэг ээлжинд  гарч байсан боловч нэг нь гэрлүүгээ түр очоод ирэхээр явсан байж.  Энэ хооронд нөгөөх нь ийн хуурамч мэдээлэл өгсөн байна. Түгээгч залуу тус байгууллагад ажилд ороод удаагүй нэгэн гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж