Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсаар байна.
Улсын хэмжээнд 1984 хэсгийн хороо санал ирүүлэх ёстойгоос одоогийн байдлаар 1973 хэсэг дүнгээ танилцуулж, 11 хэсгийн хороо дүнгээ хараахан ирүүлээгүй байна.
Урьдчилсан дүн мэдээгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 608859 хүний санал авсан бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 494950 хүний санал аваад байна.
Дээрх дүн мэдээн дээр тулгуурлаж Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдодоо талархал илэрхийлсэн. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өглөө /2017.07.08/ хэвлэлийн хурал хийхээр болсон байна.
Т.НОМИН