Монгол Улс 2012 оны УИХ-ын сонгуулиас хойшхи бүх сонгуулийн санал хураалтын дүнг автомат машинаар тоолсон. Сонгуулиар ялагдсан аль нэг намууд автомат машины тооллогод эргэлздэг. МАН-ынхан өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө автомат машинаар “сор” залж байлаа.Тэгвэл автомат машин ямар ч асуудалгүй гэдгийг хоёр удаа явагдсан Ерөнхийлөгчийн сонгууль монголчуудад нотолж чадлаа.
2012 оны УИХ-ын сонгууль явагдах үед МАН засгийн эрхэнд ч байсан ч санал хураалтын дүнгээр сөрөг хүчин болж байсан түүхтэй. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар засаг барьж байсан Ардчилсан нам санал хураалтын дүнгээр парламентад 9 суудалтай үлдэж байв.
Харин Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгох анхан шатны санал хураалтын дүнг автомат машинаар тоолоход Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга олон буюу 38 хувийн санал авсан. Харин өнөөдөр тэрбээр 608 мянган хүний саналыг аваад байна.
Тиймээс намуудад хандаж хэлэхэд, автомат машины дүнд эргэлзэх хэрэггүй. Учир нь цагаан хуудсаар санал өгнө гэсэн сонгогчдыг Ардчилсан намынхан буруутгаж, М.Энхболд ашиглана гэсэн мессеж өгч байсан. Гэвч энэ удаад 99 мянган сонгогч цагаан хуудсаар санал өгснийг автомат машин будилаангүйгээр тоолжээ. Ийм учраас намууд ахиад автомат машиныг хардахаа боль.
Б.БАТ