Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдлээ

Энэ жил Дорнод аймагт улсын болон орон нутгийн төсвөөс 8.7 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байна.

Сүүлийн таван жилийн байдлаар тус аймагт хийгдсэн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээг авч үзвэл 2007 онд 2.485.869 сая, 2008 онд 4.317.438 сая, 2009 онд 2.052.515 сая, 2010 онд 4.345.600 сая, 2011 онд 8.728.900 сая төгрөг байна.

Үүнээс энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын санхүүжилттэйгээр хийгдэх ажлуудын дийлэнх хувь нь сургуулийн өмнөх болосролын байгууллагын тоог нэмэгдүүлэх суралцах орчинг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгын өргөтгөл, их засвар, эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгийн барилгын өргөтгөл, мөн зам засвар, инженерийн хийцтэй худаг, уст цэг шинээр гаргах, цахилгаан дамжуулах агаарын шугам, хот дотрох гэрэлтүүлэг, орон сууцны дээврийн засвар зэрэг олон талт ажлуудад зарцуулагдахаар төсөвлөгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж