Нойргүйдлийн шалтгаан юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Нойргүйдлийн шалтгаан юу вэ?

“Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Л.Цэгмид зөвлөж
байна.

Нойргүйдэл бол нийгмээ дагасан өвчин. Гол асуудал нь  сртесс. Эмээр
даван туулах нь хоцрогдсон арга. Айдас, сэтгэлийн дарамт, гэр бүл,  мөнгөний асуудлууд гээд олон шалтгаантай байж болно. Ихэвчлэн сэтгэлдээ юм хадгалдаг өөрийгөө сайн илэрхийлдэггүй хүмүүст тохиолддог. Харин баяр хөөр, бухимдлаа дор нь гаргадаг хүмүүс нойргүйдэх нь ховор. Нойргүйдлыг эмчлэхдээ гипнозын аргыг хэрэглэдэг байсан бол одоо бясалгалын арга үр дүнтэйд тооцогдож байна. Нойргүйдэл бол угтаа  тархины үйл ажиллагаатай холбоотой. Тархины сэрэл саатлын процесс тэнцвэртэй байвал нойргүйдэл огт үүсэхгүй. Нойрны эм уух нь уг процессыг зориудаар дарж байгаа хэрэг. Энэ нь сайн арга биш. Нойрны эм уусан хүн нойроо мэдэхгүй байгаа болохоос унтаж амарч байгаа юм биш.  Хамгийн үр дүнтэй арга бол бясалгал хийж, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, гэрлэн бүрхүүлээ  нөхөх явдал.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж