Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Урьдчилсан байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 50.7 хувийн санал аваад байна. Нийт 10 аймаг, долоон дүүрэгт ялалт байгуулсан дүн мэдээг авлаа гэж тэрбээр хэллээ.
Мөн С.Эрдэнэ дарга “Баянхонгор, Завхан, Булган зэрэг аймгуудад саналын дүн 100 хувь гарчихаад байхад Сонгуулийн дүн хэсгийн хорооны саналыг гаргахгүй бариад байна. Маш хүнд нөхцөлд дүн гарч байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол төрийн бүх байгууллага, цагдаа хүчний байгууллага Ардчилсан намаас нэр дэвшигчийн эсрэг ажилласан. Эрх мэдлийн эсрэг өрсөлдөж байна. Гэхдээ ялна гэсэн итгэл байна” гэлээ.