Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах нэмэлт санал хураалт Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнөөдөр 07.00 цагт эхэлж 22.00 цагт дууслаа.
Төв аймгийн хэмжээнд бүхий л автомат машинууд саналын хуудсыг тоолохгүй асуудал үүссэнийг эс тооцвол одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд техникийн сааталтай холбоотой гомдол бага байна.
Урьдчилсан байдлаар энэхүү саатлыг саналын хуудсын бар код нь дутуу хэвлэгдсэнээс автомат машин уншихгүй болж саатал үүслээ гэсэн юм.