Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг 22.00 цагаас эхлэн тоолно. Тооллого Сонгуулийн ерөнхий хорооны төв байранд болох юм.
Зургадугаар сарын 26-нд болсон сонгуульд 4714 иргэн саналаа өгсөн бол нэмэлт санал хураалтад 2699 сонгогч саналаа өгснийг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн. Өмнөх санал хураалтаас ирц буурсан нь гадаадад суралцаж байсан оюутнууд эх орон руугаа буцсантай холбоотой хэмээн тайлбарласан юм.
Онцлоход, гадаад дахь монголчуудын хувьд 7209 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байв.
Г.ХОРОЛ