Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 22 цагт дуусна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн, 22.00 цагаар санал хураалт дуусах ёстой юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос 18.00 цагт хийсэн ирцийн мэдээгээр өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болж өнгөрсөн сонгуулийн санал хураалтын 17.00 цагийн ирцийг өнөөдрийн 17.00 цагийн ирцтэй харьцуулахад доогуур байна. Иймээс үлдсэн 1 цагийг ашиглаад санал хураалтдаа идэвхитэй оролцохыг уриалъя.
Г.ХОРОЛ