Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбоотой өнөөдөр /2017.07.07/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Сонгуулийн энэ өдөр зам тээврийн зөрчил дутагдлын талаарх мэдээллийг Нийслэлийн Замын Цагдаагийн газраас өгсөн байна.
Өдрийн 17.30 цагийн байдлаар нийт 209 зам тээврийн осол гэмтлийн шинжтэй мэдээ ирснээс 12 нь осол хэргийн дуудлага 179 нь эд материалын хохиролтой холбоотой дуудлага байжээ.
Мөн нийслэлээс гадагш чиглэх хөдөлгөөн их байгаа аж.
Т.НОМИН