С.Ганбаатар: Энэ хоёрт санал өгөх албагүй

Хуучирсан мэдээ: 2017.07.07-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Энэ хоёрт санал өгөх албагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд удахгүй газардах гэж байна.

-Гэхдээ тэрбээр сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэдэд уриалав-

МАХН-ын гишүүд болох С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар өнөөдөр /2017.07.07/ “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ц.Оюунбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын явцад хууль зөрчих үйл ажиллагаа, хуулийн зөрчил,  улс орон даяар гарч байна. Авлига тараасан, мөнгө тараасан, сонгогчийн саналыг худалдаж авсан, төрийн байгууллагыг татан оролцуулж байна.

Сонгуулийн ерөнхий хороо, Европын сонгуулийн ажиглагч нарт энэ тухай баримтуудыг хүргүүлсэн.

МАХН-ын сонгуулийн штабаас иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байгаа. Ингэхдээ нэр дэвшигч нь ёс зүй, нэр хүнд, авлига оффшорын асуудалд холбоотой сонголт байхгүй нөхцөлд сонгуулийн саналын хуудсыг цагаанаар өгч болон гэсэн сурталчилгаа явуулж байгаа. Гэтэл ийм сурталчилгаа хийсэн хүмүүсийг маань баривчлах, мөрдөн мөшгөх, цагдаагийн байгууллагад олон цагаар суулгах зэрэг ажиллагаа явуулж байна.

Хэнтий, Өвөрхангай аймагт ийм асуудал гарч, иргэдийг саатуулсан байна.

Нийслэлийн Хан- Уул дүүргийн 17, 19 дүгээр хороон дээр мөн иргэдийг саатуулсан. Сонгуулийн хуулийг сурталчилж байгаа хүмүүсийг саатуулсан явдал нь хууль зөрчиж байна” гэж мэдэгдлээ.

Харин С.Ганбаатар “Заавал энэ хоёр нэр дэвшигчид санал өгөх албагүй, гэхдээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой” гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж