Хувийн анхны цэцэрлэг байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хувийн анхны цэцэрлэг байгуулагдлаа

Дорнод аймагт анхны хувийн цэцэрлэг байгуулагдлаа. 46 дугаар байранд байрлах “Бөмбөөлэй” цэцэрлэг нь нийт 15 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Эхнээсээ хүүхдүүдээ авч эхэлжээ. Уг цэцэрлэг Монгол улсын хэмжээнд мөрдөгддөг бүх стандартын шаардлагуудыг хангаж үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүдийн тав тухыг хангасан тохилог орчин, аюулгүй хүнс, мэргэжлийн багш эмч нараас бүрдсэн баг ажиллаж байгаа гэдгийг цэцэрлэгийн удирдлага мэдэгдэв. Нэг хүүхдийг сарын 120 мянган төгрөгийн төлбөртэйгээр сурган хүмүүжүүлэх юм байна. Цаашид цэцэрлэгийн хамт олон 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг болох зорилттой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж